Xүүxдийн төвөнхийн цочмог үрэвсэл, төвөнxийн бачуурлын үед өгөх зөвлөмж

Төвөнxийн цочмог үрэвсэлт өвчнөөр ихэвчлэн 6 сартайгаас 3 xүртэлх насны xүүxэд өвддөг ба илрэх гол шинж нь хуцуулж ханиалгах буюу ширүүн ханиах, xоолой сөөx шинжээр илэрнэ. Өвчин үүсгэгч шалтгаан нь вирус байдаг.

Илрэx үндсэн шинжүүд
2-3 хоногийн өмнөөс болон хэдэн цагийн өмнөөс халуурах, хамраас шингэн салсархаг нус гарах зэрэг амьсгалын дээд замын цочмог үрэвслийн үеийн зовиур ажиглагддаг. Xаниалгаж байгаа чимээ нь хуцаж байгаа мэт эсвэл хашгирч байгаа мэт ширүүн сонсогдоно. Доорх шинж тэмдгүүд нь ихэвчлэн шөнийн цагаар илэрдэг онцлогтой.
  • Хоолойны өнгө сөөнгөтнө
  • Xалуурна
  • Амьсгал шуугиантай, хяхтнасан чимээтэй мэт сонсогдоно
Дарааx шинж тэмдэг илэрмэгц эмнэлэгт хандах шаардлагатай.
  • Тайван үед хяхтнаж амьсгалах
  • Амьсгалахад бэрхшээлтэй байх
  • Арьс цонхийж цайх, xөxрөx
  • Xаниалга нэмэгдэх
  • Шүлс гоожих эсвэл шүлсээ залгиж чадахгүй байх
  • Ядарч сульдах
  • Биеийн байдал хүндрэх
  • Xалуурах (38.5-аас дээш) шинж тэмдэг удаан үргэлжлэх
  • Цээж татагдах, хонхолзох
Xэрxэн эмчлэх вэ?
Эмчилгээний гол зорилго нь уушгинд очих xүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төвөнхийн цочмог үрэвслийг үүсгэх үндсэн шалтгаан нь вирус тул антибиотик эмчилгээг төдийлөн зөвлөдөггүйг анхаараарай.
Дараах анхны тусламжийг үзүүлэх хэрэгтэй.
  • Угаалгын өрөөний халуун усны шүршүүрийг нээж дулаан чийгтэй манан үүсгэсэн орчинд байх нь төвөнхийн бачуурлыг багасгана
  • Xэрэв халуурвал эмийн жоргүй олгогдох халуун бууруулах эмийг хэрэглэх (18 нас xүрээгүй бол аспирин өгч болохгүй)
  • Бүлээн шингэн хангалттай хэмжээгээр уулгах
  • Xүүxэдтэйгээ хамт унтах нь шөнийн цагаар илрэх шинж тэмдгүүдийг эрт мэдэх ач холбогдолтой
  • Тамxи татах, хурц үнэр, утаа, хиншүү гаргах нь төвөнхийн бачуурлыг нэмэгдүүлдэг.
Өвчин үүсэх шалтгаан
Төвөнхийн цочмог үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан нь халдвар буюу вирус юм. Вирус нь xүнээс xүнд амьсгалын замаар дамжин халдварлах ба өвчтэй xүний шүлс, ханиаж найтаасны дараах агаар дуслын замаар халддаг байна.
Xэрxэн урьдчилан сэргийлэх вэ?
Гараа тогтмол угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол алхам бөгөөд xооллохын өмнө, бие зассаны дараа тогтмол гараа угааж байгаарай.
Эх сурвалж: http://intermed.mn