Этүгэн эх эмнэлгийн танилцуулга

“Этүгэн эх” эмнэлэгийн хамт олон бид та бүхэндээ өөрсдийн эзэмшсэн мэргэжил мэдлэгээ ашиглан орчин үеийн шинжлэх ухааны ололт,амжилтанд тулгуурлан халдвар хамгааллыг нарийн чанд сахиж эмчилгээгээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн төлөө ажиллаж байна.

Манай эмнэлэг 2012 онд 1их эмч,1сувилагчтай амбулаторийн түвшиндүйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 15 ортой эмнэлэгийн тусгай зориулалтай байранд 2 их эмч, 2 сувилагч, 2 туслах ажилтантайгаар
  • Жирэмсэн үеийн үзлэг, зөвлөгөө
  • Төрсний дараах эхийн тусламж, асаргаа зөвлөгөө
  • Нярай үеийн тусламж, асаргаа, сувилгаа
  • Нөхөн үржихүйн цогц үйлчилгээ
  • Цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээ
  • Цус алдалт
  • Өндгөвчний  үйл ажиллагааны алдагдал
  • 0-16 хүртэлх насны хүүхдийн үзлэг, зөвлөгөө
  • Чанд авиан шинжилгээ /Ургийн гажгийг эрт илрүүлэх, ургийн эмгэгийг илрүүлэх, нөхөн үржихүйн эрхтэнийг үнэлэх, эмгэгийг илрүүлэх/
  • Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмгэгийг эмчлэх
  • Бэлгийн замын халдварт өвчнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, шинжилгээ авах
  • Үргүйдлийг оношлох эмчлэх 
  • Жирэмсэн эхчүүдэд зориулсан өвдөлтгүй төрүүлэх дасгал хөдөлгөөн заах зэрэг эх хүүхдийн бүхий л чиглэлээр хамгийн найддвартай эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.