Хүүхдийн хамар цэвэрлэх

Анхнаас нь хүүхдийнхээ хамрыг зөв цэвэрлэж сурахгүй бол салстыг гэмтээж илүү битүүрүүлэх эсвэл хожим байнга битүүрсэн хамартай байх гэсэн эрсдлийг бий болгож байна. Ер нь дэлхий нийтэд 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг хориглодог юм байна. Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ зарим ээжүүд зориулалтын соруулаар соруулдаг. Энэ соруулыг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн эмч нар зөвлөж байна. Учир нь, хүүхдийн нусыг байнга соруулж авах нь том болоод үргэлж хамраас нь цус гардаг болдог. Үүнийг эцэг, эхчүүд цусны өвчтэй гэж эндүүрэх явдал байдаг гэж байв.