Та болон таны дотны хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хүсэх болон шаардлага гарсан үед энэхүү үйл ажиллагаа нь хэрхэн яаж явагдах талаар тодорхой ойлголтгүй байж болох юм.
Ерөнхийдөө манай эмнэлэгт 2 төрлийн хэвтэн эмчлүүлэх процесс байх ба
Ерөнхийдөө манай эмнэлэгт 2 төрлийн хэвтэн эмчлүүлэх процесс байх ба
- Яаралтай тусламжаар ирж хэвтэн эмчлүүлэх /Манай эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар ирж тусламж үйлчилгээ авч үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлэх/
- Өөрийн хүслээр буюу яаралтай бусаар хэвтэн эмчлүүлэх /Манай эмнэлэгийн эмчид үзүүлж шийдвэр гарсанаар эмч үйлчлүүлэгчийн хэвтэх өдрөөр ор захиална /
Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх бэ?
- Өдөр тутмын хэрэгцээний зүйлс болох
- Шаахай
- Ариун цэврийн хэрэгсэлүүд /оо, сойз, саван /
Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ юу авч ирэх хэрэггүй бэ?
- Их хэмжээний мөнгө /10000 аас их хэмжээний мөнгө өрөөндөө авч үлдэхгүй байх/
- Үнэт эдлэл /Хэвтэн эмчлүүлэхээр ирэх үедээ үнэт эдлэлээ гэр бүлийхэн болон найз нөхдөдөө өгч явуулах/
- Бусад үнэт зүйлс /Лаптоп, i-pad, i-pad, г.м /
Манай эмнэлэг дээр үйлчлүүлэх хугацаандаа өөрийн эд зүйлсдээ анхаарал болгоомжтой байна уу! Хэрвээ алга болсон тохиолдолд манай эмнэлэг хариуцлага хүлээхгүй болно.
Эргэлтийн цагийн хуваарь - Өдөр бүр 09:00-21:00