Этүгэн эх эмнэлгийн хамт олон бид бүх үйлчлүүлэгчийг хүндэтгэн үйлчлэх болно.
Бид үйлчлүүлэгчийг өөрийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авч, шийдвэр гаргахад оролцох хүсэлтэй хамтрагчид хэмээн үзнэ.
Үйлчлүүлэгч түүний ар гэрийхэн энэхүү журамтай танилцсанаар эмчилгээ үйлчилгээний талаар шийдвэр гаргахад оролцох боломжтой болно
Үйлчлүүлэгчийн нэр төр ба хүндлэл
- Ямар ч тохиолдолд бүх үйлчлүүлэгчийн нэр төрийг хүндэтгэн, эелдэг байдлаар анхаарал халамж тавин үйлчилнэ;
- Үйлчлүүлэгч нь эмнэлгийн яаралтай тусламж аваагүй нөхцөлд эрүүл мэндэд нь аюул занал үүсэж болох нөхцөл байдалд санхүүгийн чадавхиас үл хамааран яаралтай тусламжийг цаг алдалгүй авах;
- Эмнэлгийн тусламжийг яс үндэс угсаа, итгэл үнэмшил, хүйс, шашин шүтлэг, гарал үүсэл, соёл, зан заншил болон бэлгийн чиг хандлагаас үл хамааран авах;
- Санал, хүсэлтдээ шуурхай, үндэслэлтэй хариултыг авах;
- Үйлчлүүлэгч нь эмнэлгээр үйлчлүүлэх хугацаанд манай эмнэлгээс өөр байгууллагын хүмүүстэй утас, цахим шуудангаар харилцах болон биер хүлээн авч уулзахдаа өөрийн болон бусдын эмчилгээ, үйлчилгээнд саад болохгүй, тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан дүрэм журамд нийцүүлэн харилцах
- Мэдээллийг ямар нэг саадгүйгээр чөлөөтэй авах (үйлчлүүлэгчийн ар гэрийхэнд үйлчлүүлэгчийн зөвшөөрсөн хэмжээнд өгөх);
- Эмнэлгийн заалтаас бусад тохиолдолд бие махбодийн хувьд ямар нэг өвдөлтөөс ангид байх.