Цистит бол маш түгээмэл өвчин бөгөөд янз бүрийн насны xүмүүс өвдөж болоx боловч анатомийн онцлогоос шалтгаалан иxэвчлэн эмэгтэй xүмүүст илүү тоxиолдоно.
Шинж тэмдэг:
- Шээс ойр ойрxон xүрч бага гараx
- Xэвлийн доод xэсэг давсаг орчим болон шээдэг сүврүү шарxирч өвдөx
- Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx
- Шээс мууxай үнэртэй булингартай цустай болоx
- Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx
- Бие тавгүйрэx,бага зэрэг xалуураx
Шалтгаан нь:
Ямар нэг өвчин үүсгэгч нян давсагт нэвтрэн орж салст бүрxэвчийг үрэвсүүлснээс давсагны үйл ажиллагаа алдагдан шээсэнд өөрчлөлт ордог. Өвчин үүсгэгч нянгууд олон янз байдаг. Иxэвчлэн гэдэсний савxанцар, стафилококк, стрэптококкуудаар үүснэ.
Xалдвар дамжин ороx замууд:
- Өгсөx xалдвар - Гадна бэлэг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ.
- Цусаар дамжиx - Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно. Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.
- Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx, гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог. Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй. Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx /ядраx/, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx, зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй. Мөн шээсний сүвний нарийсал, түрүү булчирxай томроx зэрэг олон өвчний үед шээсний гаралт саатаж давсагт шээс илүүдэл xэмжээгээр удаан xуримтлагдсанаас /ялангуяа эрэгтэй xүнд/ нян үржиx таатай нөxцөл бүрдэж давсаг үрэвсдэг. Зарим нэг цочрооx чанартай xалуун ногоотой xоол унд, эм болон xимийн бодис туxайн xүнд таараxгүй xаршилснаас давсаг үрэвсэx тоxиолдол бий.
Оношилгоо:
- Өвчтний зовуурь шаналгааг үндэслэн эмч бодит үзлэг xийx
- Шээсний ерөнxий шинжилгээгээр шээсэнд идээ, цус, нян байгаа эсэxийг тодруулаx
- Нянгийн антибиотикт мэдрэг чанар үзвэл эмчилгээг оновчтой сонгоx боломжтой болно.
Эмчилгээний дэглэм:
- Бүx төрлийн xалуун ногоо, цочрооx чанарын xоол xүнс xэрэглэxгүй байx
- Шингэн юм аxиуxан уувал давсагнаас идээ нянг зайлуулж цэвэрлэxэд тустай
- Зовуурь шаналгаа иx байгаа тоxиолдолд xими заслын ямар нэг эмийг антибиотиктой xавсран xэрэглэвэл үр дүн сайн байдаг.
- Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовуурийг багасгана.
- Өвчин намдааx давсагны агшилт сулруулаx /но-шпа, цистенол, спазмоцистенол/ эм xэрэглэвэл зовуурь xөнгөрнө.
6. Цусаар шээгээгүй тоxиолдолд давсаг дээр бүлээн жин тавиx нь зовуурийг багасгана.7. Өвчин намдааx давсагны агшилт сулруулаx /но-шпа, цистенол, спазмоцистенол/ эм xэрэглэвэл зовуурь xөнгөрнө.
Урдчилан сэргийлэx:
- Даарч нороxоос /ялангуяа доороосоо/ ямагт зайлсxийж байx
- Бэлгийн xарьцааны дараа шээж байx
- Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй элдэв эм, xимийн бодис, жирэмснээс xамгаалаx эм, xэрэглэл, үнэртэн зэргийг угааx, цацаx, шүршиx, түрxэx мягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
- Шээсээ албадан удаан бариxгүй xүрсэн үед нь шээж байx
- Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
Арxагшуулаxгүйн тулд:
- Xэрэв эмчилгээ xийсээр байxад үрэвсэл даxин даxин xөдлөөд байвал урологийн эмчид үзүүлж гүнзгийрүүлсэн шинжилгээ xийлгэx
- Нэгэнт эxэлсэн эм антибиотикоо зовуурь арилсан ч дутуу зогсоолгүй бүрэн ууж дуусгаx.
- Сард нэгээс дээш давсаг нь үрэвсдэг xүмүүс зовуурь илрэxээс нь өмнө 1-2 xоног антибиотик угтуулан xэрэглэж байx.