Хүүхдийн хамар цэвэрлэх

Анхнаас нь хүүхдийнхээ хамрыг зөв цэвэрлэж сурахгүй бол салстыг гэмтээж илүү битүүрүүлэх эсвэл хожим байнга битүүрсэн хамартай байх гэсэн эрсдлийг бий болгож байна. Ер нь дэлхий нийтэд 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг хориглодог юм байна. Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ зарим ээжүүд зориулалтын соруулаар соруулдаг. Энэ соруулыг тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэдгийг хүүхдийн эмч нар зөвлөж байна. Учир нь, хүүхдийн нусыг байнга соруулж авах нь том болоод үргэлж хамраас нь цус гардаг болдог. Үүнийг эцэг, эхчүүд цусны өвчтэй гэж эндүүрэх явдал байдаг гэж байв.


Ялангуяа нярай хүүхдийн хамар битүүрэх нь элбэг. Өдөр бүр л хамрыг нь цэвэрлэх хэрэг гардаг. Нярай хүүхэд байнга хэвтээ байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг ба энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлнө. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрнэ.
ЯАГААД ХАМАР БИТҮҮРДЭГ ВЭ?
Мөн өрөө тасалгаа хэт халуун, хуурай, тоосонцортой байгаагаас хүүхдийн хамар битүүрдэг. Яагаад гэвэл хүүхдийн хамар гүйцэт хөгжөөгүй, салстын хөгжил, дархлаа сул учир элдэв тоосонцрыг шүүлгүй шууд хүлээж авдаг.
ХАМРЫН БИТҮҮГ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?
1. Хүүхдийнхээ хамарт буцалсан бүлээн ус 1-3 дуслыг хамрын үүдэвчинд оруулан дусааж өгнө. Энэ нь хамрыг бүрэн чийглэж өгнө. Хэрэв шууд гэдийлгэж дусаах юм бол хүүхэд цочихоос гадна хамрын хөндийн салст гүйцэт чийглэгдэхгүй.
Дусаасны дараа хэсэг хэвтүүлж байгаад хүүхдийг доош харуулан хэвтүүлнэ. Хүүхэд хэсэг хэвтээд тийчилж магадгүй. Бага зэрэг уйлуулсандаа ч гэмгүй. Ингээд нус бултайж гарч ирэхэд хөвөн болон сальфетикаар нусыг цэвэрлэнэ. Хамрын нүхийг ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй.
2. Доош харуулаад нус гүйцэт гарахгүй бол хөвөнг зулын гол шиг имрэн ороож, буцалсан бүлээн усандаа дүрж чийглээд хүүхдийнхээ хамарт ээлжлэн хөвөнгөө эргэлдэх хөдөлгөөнөөр оруулж, эргэлдэх хөдөлгөөнөөрөө буцаан гарган зунгааралдсан болон хатсан нусыг дэвтээн гаргаж авна.
ХОРИГЛОХ ЗҮЙЛС
2. Хуурай хөвөн болон бусад ( цаас, сонин, даавуу хатуу зүйлс) эд зүйлсийг хамарт хийж оролдох, цэвэрлэх хэрэггүй.
3. Зарим ээжүүд хүүхдийнхээ хамарт хөхнийхээ сүүг дусааж байгаа харагддаг. Энэ нь буруу. Яагаад гэвэл сүү уураг ихтэй учир бүр ч амархан хатаж битүүрдэг.
4. Хүүхдийнхээ хамрыг зөвхөн сэрүүн байх үед нь цэвэрлэж байх хэрэгтэй. Унтаж байхад цэвэрлэж болохгүй.
Бага зэргийн дэр дэрлүүлж байгаарай. Мөн хүүхдийнхээ хэвтрийг аль болох амьсгалахад чөлөөтэй биед нь эвтэйхэн байхаар бага зэрэг хажуугаар нь хэвтүүлж байх.

Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэмээс хэтрүүлэхгүй байлгаж өвлийн улиралд утаа униар багассан өдрийн цагаар, урин дулаан цагт салхивчаа онгойлгож, агаарыг сайн сэлгэж байх хэрэгтэй.
Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй бол юунаас болоод битүүрч байгааг ажиглаж мэдэхийг хичээгээрэй. Хоёр сар хүрэхээрээ нярай хүүхэд баасаа хурааж, янцаглаж, гулгих нь ихэсдэг. Энэ нь хүүхэд тань мяраалж байгаагийн нэг хэлбэр юм. Харин ингэж гулгихаараа хэвтэж байгаа хүүхэд дээшээ харж байвал хамар руу ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг хаадаг.
Гэрийн нөхцөлд нярай, бага насны хүүхдийн хамрыг цэвэрлэх хэд хэдэн арга бий. 
1. Савх болон хатуу зүйл хэрэглэж хэрхэвч болохгүй. Цаашид нус гоождог болдог гэж үзээд зөвхөн буцалсан бүлээн ус дусааж дэвтээж өөрөөр нь гадагшлуулах хэрэгтэй.
Мөн зарим ээжүүд хүүхэд тэврүүлж сурчихна гээд бараг авдаггүй. Энэ нь байнга хэвтээ байдалд байгаа нярай хүүхдэд тийм ч таатай зүйл биш юм. Дээр нь хамар битүүрэхэд ч нөлөөлдөг.
Иймд хүүхдээ ялангуяа хооллож хөхүүлсний дараа хэсэг хугацаагаар /10-15 минут/ заавал босгож тэврэх, нурууг нь илж, хурууны өндгөөр тогшиж өгөх хэрэгтэй.
Өдөр болгон усанд оруулж зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүр битүүрээд байдаггүй.
Эх сурвалж: http://family.anungoo.mn